ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ихэнх нутгаар амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна

O.Admin
2024-12-13

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр хүрнэ.

Дархадын хотгор, Завхан голын эхээр -25…-30 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -7...-12 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна. 

Ихэнх нутгаар амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.