ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Донтох эмгэгтэй хүнд үзүүлэх сэргээн засах тусламжийн талаар сургалт болов

O.Admin
2025-02-17

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй Эрүүл монгол хүн хөдөлгөөн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Сэтгэц нийгмийн сэргээн засах төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Аддиктологийн төв хамтран "СЭТГЭЦ-НИЙГМИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ" сэдэвт сургалтыг Орхон аймагт зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь архинд донтох эмгэгтэй хүнд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн.

Сургалтад Орхон аймгийн эрүүл мэнд, хууль, нийгмийн хамгаалал, хүүхэд, гэр бүл хөгжлийн салбарт ажиллаж буй төрийн захиргааны байгууллагын төлөөлөл хамрагдаж, орон нутагт "Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв" нээн ажиллуулах туршлагын талаар мэдээлэл авлаа.