“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 78, ТУЗ-ийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар тогтоолоор тус компанийн ТУЗ-ийн даргаар Ц.Түвшинзаяаг томиллоо.
Ц.Түвшинзаяа нь хууль зүйн ухааны магистр, төрийн удирдлагын докторант, хуульч, төрийн захиргааны менежер, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч бөгөөд эдүгээ ТӨБЗГ-ын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм.
Тэрбээр МУИС-ийн ХЗС-ийн ОУЭЗ-ийн ажилтан, ХЗДХЯ-ны Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн ахлах, УИХ-ын Тамгын газрын референт-бодлогын судлаач, ТӨБЗГ-ын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн даргаар, мөн ДБЭХС ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай АЗЗА ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга, ДЦС-2 ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүн, БЗӨЦТС ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байсан туршлагатай.
Өнөөдөр “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд компанийн үйл ажиллагаатай танилцах явцад Гүйцэтгэх захирал Э.Тамир ажлаа танилцуулахын зэрэгцээ хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Түвшинзаяа компанийн газар, нэгжийн дарга нарыг хүлээн авч уулзан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ашигтай, алдагдалгүй ажиллахад анхаарч, авлага, өглөгийг бууруулах, төсөл хөтөлбөрүүдийн барилга угсралтын ажлыг тогтоосон хугацаанд нь хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллах, Засгийн газар, салбарын яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, ISO 37001:2016 “Авлигын эсрэг менежментийн тогтолцоо, шаардлага ба хэрэглэх удирдамж” стандартыг нэвтрүүлж үлгэр жишээ төрийн өмчийн байгууллага болох, компанийн өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийн үзүүлэлтийг бэхжүүлэх, хурдтай ажиллахыг үүрэг болголоо.