Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Б.Нямгомбо нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Цаашид эрүүл мэндийн даатгалын санд үүссэн өр авлагыг барагдуулах, төлбөрийн шаардлага бүхий шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу шуурхай зохион байгуулахад хамтран ажиллана.
Түүнчлэн аймаг, дүүрэг дэх эрүүл мэндийн даатгалын байгууллагууд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн өр, авлагыг хууль, эрх зүйн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, шаардлагатай мэдээ, мэдээллийг авах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хамтран зохион байгуулна.