ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хурдан морины уралдааны үеэр зургаан настай хүү гэмтжээ

O.Admin
7 цагийн өмнө

"Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт хурдан мориноос унаж гэмтсэн хүүхэд ирлээ" гэх дуудлага мэдээлэл энэ оны тавдугаар сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ.

Тодруулбал, нэр бүхий иргэний Их насны морийг унасан зургаан настай хүүхэд мориноос унаж гэмтсэн хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.

Хүүхэд хамгааллын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хүүхдийн стандартад нийцсэн хамгаалах хувцастай уралдсан эсэх талаар хяналт тавихыг холбогдох байгууллагуудаас анхаарууллаа.