ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баяр наадмын арга хэмжээнд 2500 уран бүтээлч оролцоно

O.Admin
6 цагийн өмнө

Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Тэрбээр баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцоно. 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Урлаг, соёлын салбар хорооны гишүүн Э.Цэнд-Аюуш "Наадмыг зохион байгуулахдаа гадаад, дотоодын жуулчид, аялагчдад мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх хүрээнд дэвшилтэт Augmented Reality буюу AR технологийг ашиглана.

Тодруулбал, наадмын хөтөлбөр, үзвэр үйлчилгээ, нийтийн тээвэр, зочид буудал, ресторан, такси болон яаралтай түргэн тусламжийн дуудлагын мэдээллийг англи болон монгол хэлний сонголттойгоор виртуал хэлбэрээр хүлээн авах боломжтой. Мөн дөрвөн том музейг 3D хэлбэрээр харж, сонирхох боломж бүрдсэн" гэсэн мэдээлэл өгөв.