Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбар суудлаасаа хамаарч 100’000, 130’000, 150’000 төгрөгийн үнэтэй байна. Тасалбарыг маргааш буюу долоодугаар сарын 2-ноос www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ. Харин нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарын үнэ 80’000 төгрөг байх бөгөөд www.ticket.mn сайтаар борлуулах юм.
Нээлт, хаалт буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарыг www.enaadam.mn сайтаар захиалах заавар:
-
Үндэсний их баяр наадмын тасалбар захиалга долоодугаар сарын 2-ны 07:00 цагаас eNaadam.mn сайт дээр эхэлнэ. Иймд тасалбар борлуулагдаж эхлэхээс өмнө бүртгэл үүсгэсэн байх шаардлагатай.
-
Хэрэглэгч өөрийн утасны дугаараар бүртгэл үүсгэнэ. Мөн өнгөрсөн жил бүртгэл үүсгэсэн хэрэглэгчдийн мэдээлэл eNaadam.mn сайтад хадгалагдсан.
-
Нэг хүн хоёр тасалбар захиалах боломжтой.
-
Захиалах суудлаа сонгож сагсандаа хийсэн бол 1 цагийн дотор төлбөрөө төлж баталгаажуулах ёстой бөгөөд 1 цаг өнгөрвөл захиалга автоматаар цуцлагдах болно. (Дээрх тохиолдолд та захиалгыг дахин эхнээс нь эхлүүлэх боломжтой ч таны өмнө захиалах гэж байсан суудлыг тухайн суудал идэвхтэй болмогц өөр хүн захиалан авах боломжтой болохыг анхаарна уу.)
-
Захиалсан тасалбараа өөрт ойр байрлах “Монгол шуудан” ХК-ийн салбар болон гэртээ хүргүүлэн авах боломжтой.
-
Төлбөр төлөх боломжуудыг аль болох хамгийн төвөггүй байлгахаар Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг байршуулсан.
Нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайтаар захиалах заавар:
-
Хэрэглэгч өөрийн утасны дугаар, цахим шуудангийн хаягаараа бүртгэлээ үүсгэн, суудлаа сонгоно.
-
Нэг хүн хэдэн ч тооны тасалбар захиалах боломжтой.
-
Бүртгүүлсэн утасны дугаар, цахим шууданд тань QR код очно.
-
Тухайн QR кодыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн G18 хаалгаар уншуулан, нэвтэрнэ.