"MOSHPA" ТББ-аас долоо хоногийн "Онцлох мэргэшсэн мэргэжилтэн"-ээр "Ачит-Ихт" ХХК-ийн ХАБ-ын ахлах ажилтан Б.Нэмэхбаярыг тодруулжээ.
Б.Нэмэхбаяр мэргэжилтэн нь ХАБЭА-н салбарт өөрийн бүхий л амьдралаа зориулж буй үлгэр жишээ залуусын нэг бөгөөд ажлын гараагаа Орхон аймгийн Онцгой байдлын газарт аврагч гал сөнөөгчөөр эхлүүлж байсан бахархам түүхтэй билээ.
Түүний бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө тэмцдэг энэ хариуцлагатай ажлаас олж авсан туршлага нь ХАБЭА-н салбарын үнэнч зүтгэлтэн болгожээ.
Өдгөө Б.Нэмэхбаяр Монголын уул уурхайн салбарын томоохон компаниудын нэг болох Ачит-Ихт ХХК-ийн ХАБ-ын ахлах мэргэжилтнээр амжилттай ажиллаж, компанийнхаа аюулгүй, эрүүл ажлын орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.
Б.Нэмэхбаярын хариуцлагатай, ажил мэргэжилдээ чин сэтгэлээсээ ханддаг, бусдын төлөө бүхнээ зориулж, зааварчлан зөвлөдөг мэргэжлийн ур чадварыг үнэлж Монголын уул уурхайн салбараас 2022 оны Уул уурхайн салбарын тэргүүний ажилтнаар тодруулан шагнаж байсныг бахархалтайгаар тэмдэглэе.