ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ

O.Admin
3 цагийн өмнө

Онцгой байдлын байгууллагын эмч нарын бүлэг Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр, Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг газар дээр нь очиж үзүүлжээ.

Тодруулбал, эмч нарын бүлгийг ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтэн, ахмад С.Даваацэрэн ахалж, НОБГ, Үндэсний аврах бригад, 113 дугаар ангийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 хоногийн хугацаанд ажилласан байна.

Түүнчлэн томилолтын хугацаанд ой хээрийн түймрийн голомтод ажиллаж байгаа Онцгой байдлын байгууллага, сум, орон нутгийн мэргэжлийн анги болон бусад байгууллагуудын нийт 472 хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ.