Байгууллага бүр гадна орчны 200 метр талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллах үүргийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын аж ахуйн албаны хамт олон гадна орчны өнгө үзэмжээ сайжруулах, албан хаагчдынхаа ая тухтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор цэвэрлэгээ хийлээ
Энэхүү ажлыг байгууллагын нийт албан хаагчдыг хамруулан зохион байгуулж хэвшсэн ба цаашид ч ийнхүү цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол зохион байгуулж, “Эрүүл иргэн – Эрүүл орчин” уриан дор ажиллахыг зорьж байна.