Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал нар Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа цаашид анхаарах асуудал сэдвээр “Үндэсний бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн холбоо”-той уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалтаар Нийслэл хотод замын шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа ч авто замын эвдрэлд нөлөөлөх хүчин зүйл болоод буй даац хэтрүүлсэн тээвэрлэлт, бетон зуурмагаа зам дээр асгаж байгаа нөхцөлүүд нь авто замын хийцлэлд өөрчлөлт орж, эвдрэл үүсгэж буй талаар ярилцаж мөрдөгдөж буй стандартын шаардлагуудын талаар санал солилцлоо.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг: Бетон зуурмагийн машинууд нь зам дээр бетон асгахгүй байх үүднээс тосгуур бүхий хийцэл нэмэх, аж ахуй нэгж бүр таних тэмдэг бүхий лого, утасны дугаар байршуулах, ачааны жин даац хэтрүүлэхгүй байх, Барилгын зөвшөөрөл олгосон аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтыг хийх чиглэлийг өглөө. Холбооны зүгээс үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдээ дэмжин стандартыг дэлхийн жишигт нийцүүлэн тээвэрлэлтийн жин тонн, даацыг нэмэгдүүлэн тусгаж өгөх саналыг хэлэлцэж, үүнтэй холбоотой ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.