Австралийн Холбооны Улсын Амбан захирагч нарын тэргүүтэй зочид төлөөлөгчид 2025 оны 09 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх болсон билээ.
Тэгвэл энэхүү айлчлалтай холбогдуулан тус өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпийн гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.
Иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу