ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гадаад улсын иргэд нэгнээ хутгалсан хэрэг бүртгэгджээ

O.Admin
6 цагийн өмнө

Дугуйн аялал хийхээр манай улсад ирсэн Итали улсын иргэнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас АНУ-ын иргэн зургаан удаа хутгалсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн ...дугаар хороонд бусдад хутгалуулсан гадаад хүн хэвтэж байна гэх мэдээлэл 19.00 цагийн үед иргэнээс ирсний дагуу харьяа дүүргийн цагдаагийн алба хаагчид хэргийн газар очжээ.

Хэргийн харьяа дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж буй бөгөөд гадаад улсаас жуулчид авчирдаг байгууллагууд жуулчдынхаа аюулгүй байдалд анхаарал хандуулах шаардлагатай буйг энэхүү хэрэг харуулав. Мөн саяхан БНСУ-ын найман сая дагагчтай инфлүүсэр бүсгүй Архангай аймгийн Хоргын тогооны орчим зураг авалтад оролцож байхдаа хүчтэй салхины улмаас Хоргын тогоо руу унаж осолдсон хэрэг мөн бүртгэгдээд байгаа юм.