ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хууль бус мөрийтэй тоглоомоос тэрбум төгрөг олж, мөнгө угаасан этгээдүүдийг баривчлав

O.Admin
6 цагийн өмнө

Мөрийтэй тоглоом зохион байгуулж, тэрбум орчим төгрөгөөр хөрөнгө худалдан авч, мөнгө угаасан этгээдүүдийг дайчлан баривчилжээ.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас “Нүүдэлчин”, Lexus600, phoenix нэртэй өрөөнүүд үүсгэж, мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, тоглуулж байсан гурван бүлгийн 14 этгээдийг дайчлан баривчлав.

Хууль бус аргаар олсон энэхүү мөнгөнөөсөө орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хуурамч цахим тоглоомын өрөөнд тоглож буй оролцогчдын ихэнх нь зохион байгуулагч этгээдүүд өөрсдөө байдаг ба хуурамч аккаунт, олон тооны гар утас ашиглан тоглож, сонирхож орж ирсэн иргэний бүх хөзрийг харж мөнгийг нь авдаг аж.

Мөн энэ төрлийн гэмт хэрэгт цахим хаяг, данс зэргээ ашиглуулсан агентуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрхзүйн орчин бүрдсэн учраас энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байж, эд хөрөнгө, санхүү, сэтгэл санаагаар хохирохоос урьдчилан сэргийлнэ үү.