ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

3041 аж ахуйн нэгж хог хаягдлын гэрээгээ шинэчлэн байгуулжээ

O.Admin
1 цагийн өмнө

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өмнөх Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийг бусад хэлтсүүдтэй хамтран дүүргийн төсвийн орлого бүрдүүлэхэд анхаарч ажиллах, ингэхдээ дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ахуй нэгж байгууллага/ААНБ/-уудтай “Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, хураамж төвлөрүүлэхэд хамтран ажиллах гурвалсан гэрээ”-г шинэчлэн байгуулж, хог хаягдлын хураамж төвлөрүүлэхэд анхаарах үүрэг даалгаварыг өгсөн.

Энэ үүрэг даалгаврын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Батцэцэг өчигдөр болсон УАШЗ-ний үеэр мэдээлэл өглөө. Тэрбээр, “2025 оны 11-р сарын 24-ний өдрийн байдлаар Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс ирүүлсэн мэдээллээр “Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, хураамж төвлөрүүлэхэд хамтран ажиллах гурвалсан гэрээ” байгуулах боломжтой 3260 ААНБ-ын 3041 буюу 93.3 хувь нь гэрээгээ шинэчлэн байгуулсан байна.

Хог хаягдлын гэрээ байгуулсан ААНБ-ын 2205 нь гэрээгээ шинэчлэн байгуулсан бол 836 нь шинээр байгуулсан. Харин үлдсэн ААНБ-үүд татгалзсан гэсэн мэдээлэл ирүүлсэн. Иймд гэрээ байгуулаагүй ААНб-ын шалтгаан нөхцөлийг тодруулж ажиллана” гэсэн мэдээллийг өглөө.

Мөн дүүргийн 1-34 хорооноос долоон хороо буюу 8, 9, 16, 17, 25, 16, 34-р хороонд үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууд хогны гэрээгээ 100 хувь шинэчлэн байгуулсан бол бусад хороод 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна.