Баянгол дүүргийн менежерийн ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн менежер Ж.Баатар удирдан явуулсан бөгөөд хуралд холбогдох хэлтсийн дарга нар болон харьяа хэлтэс, ОНӨААТҮГ болон хот нийтийн аж ахуйн байгууллагын удирдлагууд, 1-34 хорооны Засаг дарга нар оролцлоо.
Шуурхай зөвлөгөөнөөр цаг үеийн асуудал буюу:
-Дүүргийн 1-34 хороонд нохой муур барих нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах,
-СӨХ-дод нэгдсэн шалгалт зохион байгуулах,
-Үйлчилгээ эрхлэх цахим бүртгэл болон 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцуулга мэдээлэл сонслоо.
Шуурхай зөвлөгөөний төгсгөл дүүргийн менежер дараах үүрэг даалгаврыг өгсөн. Үүнд:
-Хог тээврийн машин техникүүдэд "Гайхмаараа" GPS суурилуулах ажлыг яаралтай дуусгах,
-Угаарын хий, галын түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулга, зөвлөмжийг оршин суугчдадаа хүргэх,
-Цас орсон үед зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах,
-Дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ААНБ, СӨХ-д шинэ жилийг угтсан тохижилтын ажлыг хийхэд хороодын Засаг дарга нар уриалж ажиллахыг үүрэг болголоо.