ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“UB Debate 2025” багш, сурагчдын мэтгэлцээний финалын шат эхэллээ

O.Admin
6 цагийн өмнө

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Эерэг тэмүүлэл /Эртэч Монгол/ НҮТББ-тай хамтран "UB Debate 2025" сургагч багш бэлтгэх цогц хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын 45 сургуулийн багш болон ахлах ангийн сурагчдын дунд хэрэгжүүллээ.

Өнөөдөр тус хөтөлбөрийн финалын шатанд шалгарсан шилдэг багуудын дунд мэтгэлцээн өрнөж байна. Энэхүү мэтгэлцээнийг нээж НИТХ-ын дарга А.Баяр үг хэллээ.

Тодруулбал, МУИС-ийн ЕБАС, 115ар сургууль, 141-р сургуулийн багш нараас бүрдсэн “Apex” баг, 16-р сургууль, 18-р сургууль, “Тэмүүжин өрлөг” сургуулийн багш нараас бүрдсэн “Nemo” баг, 111-р сургууль, “Номт наран”, “Уудам Монгол” сургуулийн багш нараас бүрдсэн “Femida” баг тус тус шалгарч финалын шатанд өрсөлдөж байна.

Харин сурагчдаас “Шинэ эхлэл” сургуулийн “Kaizen” баг, 155-р сургуулийн “Агора” баг, 111-р сургуулийн “Шаркууд 111” багууд тус тус шилдгээр шалгарч финалын шатанд өрсөлдөж байна.

Энэхүү хөтөлбөр нь олон төрлийн сургалт, арга хэмжээгээр дамжуулан мэтгэлцэх чадвартай, аливаа асуудалд нотолгоотой, шинжлэх ухаанчаар ханддаг шинэ үеийн төлөөллийг бий болгохоор зорилготой юм.