ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Бат-Ерөөлт: Би нэг ч ярилцлага өгөхгүй

O.Admin
9 цагийн өмнө

16 болон 32 настай бүсгүйг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд холбогдох шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл уг хэргийн нэг хохирогч болох 32 настай эмэгтэйн ар гэр өнөөдрийг хүртэл ил гарч ирээгүй бөгөөд зөвхөн хууль ёсны өмгөөлөгчөөр дамжуулан хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө явж байгаа.

Тэгвэл уг хохирогчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тэр болгон нийтэд ил гарч мэдээлэл өгөхгүй байгаа бөгөөд өчигдөр болсон шүүх хурлын үеэр хэлсэн үгийг нь зарим мэдээллийн сайтууд ил болгов. 

Тэрбээр, "Хэдийгээр таалал төгссөн ч охиных нь халдашгүй нэр төр, алдар хүнд нь хэвээр байгаа. Иймээс миний үйлчүүлэгчийн ар гэр сошиалд цацуулж нэр төрийг нь янз бүрээр гаргаж худал мэдээллээр сэвтээхгүй гэсэн байр суурьтай байгаа. Өмгөөлөгч хүн үйлчүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашигт захирагдах учиртай. Тиймээс би нэг ч ярилцлага өгөхгүй. Ажилаа микрофоны өмнө биш зөвхөн шүүхийн танхимд хийнэ.

Нэр төртэй хүмүүс нэр төрөө гэдэг. Харин нэр төр гэж байхгүй, эсхүл тийм ойлголтгүй хүмүүс үүнийг мэддэггүй. Ийм учраас хүнд тохиолдсон хагацал зовлонгоор ярианы хачир хийхгүй байхыг та бүхнээс хүсье.

-Бодит мэдээллээр хангах таны ажил биш үү?

-Би үйлчүүлэгчтэйгээ хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөр гэрээ байгуулаагүй, хууль зүйн өмгөөлөл үзүүлэх гэрээ байгуулсан.

-Энд хүмүүс ямар шийдвэр гарах бол гэж сэтгэл их зовж байна л даа.

-Би хууль зүйн зөвлөгөө өгөхөөс сэтгэл зүйч хүн биш. Санаа зовж байгаа хүмүүс сэтгэл зүйчид хандсан нь дээр болов уу. Шүүхээс ямар шийдвэр гарахыг урьдчилан хэлэх боломжгүй. Басхүү шүүхийн шийдвэр бусдад таалагдах албагүй. Шударга шүүхээр шүүлгэх эрхийг шүүх хангана гэдэгт итгэлтэй байгаа" гэжээ.

Харин 16 настай хохирогч охины ээж хэлэхдээ "Шүүх хурал одоо хоёрдах өдрөө үргэлжлэх гэж байна. Зарим яллагдагчийн өмгөөлөгч нар хэрэг ярьж мэтгэлзэхээс гадна үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг ямар эрээ цээргүй олуулаа нийлж охиныг минь харлуулах гэж дайрч байна вэ.

Хүний олон хүнээ барьдаггүй гэнэ үү.Харин ч хүний олноор миний охиныг барих нь битгий хэл онц хэрцгийгээр хөнөөсөн энэ асуудлаа тайлбарлах нь хүний ёсонд нийцэх байх. Үнэн ил болох болтугай. Шүүх хурлын дараа олон хуурмаг баг авч хаягдах байх аа” гэжээ.