АТГ-ынхан ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан Н.Тавинбэх, Б.Чойжилсүрэнгийн нэг сумын дүү буюу Увс аймгийн Тэс сумын уугуул П.Товуудорж, Б.Чойжилсүрэнгийн зөвлөх Б.Нямаа нарыг "10 аймагт дулааны станц барих төсөл"-өөс мөнгө идсэн хэргээр баривчилсан билээ.
Тэгвэл эдгээр хүмүүс дээр нэмээд "Эрчим хүчний үндэсний төв" ТӨХК-ийн захирал Д.Бямбасүрэнг "10 аймагт дулааны станц барих төсөл"-өөс мөнгө идсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд гэр оффист нь нэгжлэг хийж, их хэмжээний валют хураажээ.Д.Бямбасүрэн нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз нь аж.
Тухайлбал, Д.Бямбасүрэн 1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн II сургуулийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй хамт төгссөн. Улмаар, 2016 онд Б.Чойжилсүрэн Сангийн сайд болмогцоо Б.Бямбасүрэнг яамныхаа харьяа Төрийн банкны орлогч захирлаар томилж, сард 10 сая төгрөгөөр цалинжуулж байжээ. Дараа нь, 2022 оны наймдугаар сард Эрчим хүчний сайд болмогцоо Б.Бямбасүрэнг яамныхаа харьяа "Эрчим хүчний үндэсний төв" ТӨХК-ийн захирлаар томилсон байдаг аж.