ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Баасанбат: Гэм буруутай этгээдүүд зохих ялаа үүрээсэй гэж хүлээж байна

O.Admin
5 цагийн өмнө

16 болон 32 настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж болон тус хэрэгт хамжигчаар оролцсон гэх Б.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр 10.30 цагаас эхлэн хуралдаж, дөнгөж сая завсарлав. Одоо шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, 17.00 цагаас шийдвэрээ олон нийтэд танилцуулах нь ээ.

Энэ хэрэгт 16 настай охины ээжид өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй М.Баасанбат өмгөөлөгч цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Гэм буруугийн шүүх хуралдаан завсарлалаа. Хэрвээ гэм буруутай гэж үзвэл шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн ямар зүйл ангид хамаарах гэмт хэрэгт холбогдсон бэ гэдгийг зүйлчилнэ.

Нөгөө талдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгчдэгч тус бүрээр гаргаж хуваарилах асуудлыг шийдвэрлэнэ. Шүүгчид зөвлөлдөх ажилдаа орсон байна. Шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй. Хаалттай хурал учраас хэргийн процессын талаар мэдээлэх боломжгүй. Гэм буруутай этгээдүүд зохих ялаа үүрээсэй гэж хүлээж байна” гэв.

Мөн шүүх хурлын үеэр хэрэгт холбогдох 14 минутын бичлэгийг үзүүлсэн бөгөөд энэ үеэр амь хохирогчийн ээжийн бие муудсан гэдгийг 16 настай амь хохирогчийн авга эгч сэтгүүлчдэд мэдээлсэн бөгөөд Б.Номин-Эрдэнэ гэгч нь орон байраар хангасан, алах сэдлийг харин Э.Ган-Эрдэнэ өгсөн гэдгийг нотлох баримт байгаа гэжээ.