ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

2025 оныг хамгийн дулаан жилийн нэг болсон хэмээжээ

O.Admin
2 цагийн өмнө

Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа.

Тус байгууллагаас найман өөр өгөгдлийн цуваанд тулгуурласан нэгдсэн шинжилгээгээр дэлхийн дундаж гадаргын температур 1850–1900 оны (аж үйлдвэржилтийн өмнөх үе) дундажтай харьцуулахад 1.44°C-аар (±0.13°C хазайцтай) дулаарсан байна.

Тус найман өгөгдлийн цувааны хоёр нь 2025 оныг 176 жилийн хэмжилтийн түүхэн дэх хоёр дахь хамгийн дулаан жил, үлдсэн зургаа нь гурав дахь хамгийн дулаан жил гэж тус тус ангилжээ. Мөн 2023–2025 онууд нь бүх найман өгөгдлийн цуваанд хамгийн дулаан гурван жил болж бүртгэгдсэн байна.

Түүнчлэн 2023–2025 оны гурван жилийн дундаж температур нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.48°C-аар (±0.13°C) өндөр байгаа бол сүүлийн 11 жил (2015–2025) дараалан хамгийн дулаан жилүүдэд тооцогдсоныг ДЦУБ мэдээллээ.