ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн хүн амиа алджээ

O.Admin
2 цагийн өмнө

Ховд аймгийн Манхан суманд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 1-ний 09:00 цагийн орчимд "Онцын хотгор" гэх газарт "Toyota Probox" маркийн автомашин "Toyota Prius-30" маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас 24-62 насны дөрвөн иргэн нас барж, нэг хүн хүнд гэмтсэн байна.

Иймд цагдаагийн байгууллагаас хол замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүллээ. 

Сар шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд орон нутгаас Улаанбаатар хотыг зорих тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн нэмэгдсэн бөгөөд иргэд та бүхэн холын замд шөнөөр явахгүй байх, өдөр зорчсон үедээ хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой явах нь таныг зам тээврийн ослоос сэргийлэх билээ.