ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Удган Б.Булнай: 1000 км давхиж очиж миний чат, вайберыг шалгасан нь гүйцэтгэх ажиллагаа

O.Admin
43 минутын өмнө

Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан дөнгөж сая мэдэгдэл хийж "Намайг охиноо хүчирхийлж хүүхэдтэй болгосон" гэх утгатай мэдээлэл гарлаа. Ийм хүний санаанд багтахгүй зүйл цацсан хүмүүстэй хуулийн хариуцлага ярина. Удган Б.Булнай гэх эмэгтэй Г.Занданшатарын ойрын хамаатан. Түүний “Арвин хур” компанийг цагдаагийн барилга, засварын ажилтай холбоотой 1.2 тэрбум төгрөгийн тендер авсан байдаг. Энэ бол зохион байгуулалттай ажиллагаа. Тагнуулын байгууллагад дахин хандана. Цагдаагийн жирийн алба хаагчдад итгэдэг ч цөөн хэдэн дарга байгууллагын нэр хүндийг унагаж байна" хэмээн мэдэгдэл хийв. 

Тэгвэл энэхүү мэдэгдлийн үеэр өөрийнх нь нэрийг хэлээгүй атал "Тэр бичлэгээ устга, С.Амарсайхан биш гэж хэлбэл хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэх зэргээр дарамт учруулсан асуудалд хариу тайлбар авна хэмээн удган Б.Булнай Хуульзүйн яамны гадна очих үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

Тэрбээр, "Улс төрийн захиалгатай гэж намайг гүтгэж доромжиллоо. Энэ доромжилж байгаа бүх хүмүүстээ сүүлд нь би тооцоо бодно. Хүний алдар хүнд гэж ийм аймаар ял өгдөг юм бол өнөөдөр миний алдар хүнд юу болох вэ. Сошиалаар сайтуудыг хөдөлгөж миний эсрэг ажилласан. Нэг иргэн эрхээ зөрчүүлж байхад тролл хаягууд дайрсан учраас би энэ асуудлыг Хуульзүйн сайдаас асуулт асуух гэж ирсэн ч оруулсангүй.

1000 км-ын цаана Хөвсгөлд надаас байцаалт авах гэж цагдаа нар шөнөөр ирсэн шүү. Бид албадангаар авч явна, эсвэл байцаалт өг гэсэн. Би хэний эрхийг зөрчсөн юм, хэний нууцад халдсан юм тайлбар өг гэхэд өмгөөлөгч байхгүйгээр миний чат, вайбер бүх зүйлийг прокурорын зөвшөөрөлгүйгээр үзсэн. Цагдаагаас залгах үед би Хөвсгөлд амарч явж байсан юм. Гэтэл маргааш нь хоёр мөрдөн байцаагч Хөвсгөлд давхиж ирээд байцаалт авсан. Махны машин гэдэг үгийг Б.Дашцэрэн гэж хурандаагаас асуумаар байна. Манай эзний хүсэл гэсэн. Эзэн хэн билээ гэхэд С.Амарсайхан сайд гэж хэлсэн. Би энэ хоёр хүнтэй нүүр, нүүрээ хараад уулзмаар байна. Би тэр бичлэгийг тавиагүй бол хэн ч надад итгэхгүй байлаа.

Гэтэл ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас утасдаад "Наад бичлэгээ устга. Устгахгүй бол ялын зүйл анги нэмэгдэнэ" гэж сүрдүүлсэн. Би барилгын компанитай нь үнэн. 60, 70 саяын тендер аваад ажлаа хийдэг. Тэрбумаар авч үзсэнгүй. Би Г.Занданшатар гэж хүнтэй ямар ч холбоогүй. Надад олон улстөрчид үйлчлүүлдэг. Тэр бүрийг миний ах дүү гэж үзэх юм уу. 74-16 УНК гэдэг машин намайг байнга дагаж байна. Би сүүлдээ цонхыг нь тогшоод яагаад дагаад байгааг нь асуухад “Би ажлаа хийж байна. Мөрдөн байцаагчаасаа асуугаарай" гэсэн. Бүх албан байгууллага камертай болчихсон. Хулгай зэлгийгээс сэргийлээд. Тэр бичлэг байсан тулдаа би өөрийгөө хамгаалж байна. Тэр бичлэг хийгдсэн газар манай оффис” хэмээн мэдэгдэл хийлээ. 

Хүний эрхийн тэмцэгч, удган Б.Булнайд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй Х.Бат-Ялалт "Би бас Хуульзүйн сайдаас асуулт асуухыг хүсэж байна. С.Молор-Эрдэнэ философичийг хорихдоо тушаал гаргасан гэж яриад байгаа. Хуульзүйн сайд тушаал гаргаж хүнийг хорьж болдог юм уу. Хоёрдугаарх нь энэ Б.Булнай гэх эмэгтэйн кэйс. Өөрт нь хамааралгүй юм ярьсан байхад гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэлээ. Гүтгэх гэмт хэрэг хөнгөн болчихоод байхад яагаад гүйцэтгэх ажиллагаа явуулав. Хуульзүйн асуудал байхгүй.

Гуравдугаарт, Хуульзүйн сайдын өгсөн даалгаврын дагуу хүн томилдог гэдгээ ШШГЕГ-ын дарга А.Намсаманд ярилаа. Ийм зүйл байж болдог юм уу. Хэрэг шалгах ажиллагаанд Хуульзүйн сайд оролцож болдог юм уу. Хэвлэлд мэдээлэл хийж байгаа бол гарч ирээд нээлттэй хий. Би Б.Булнай гэж эмэгтэйд үнэ төлбөргүй зөвлөгөө үзүүлье гэж чатаар холбогдсон. Би энэ хүнийг танихгүй. Цагдаагийн хурандаа н.Дашдорж гэдэг хүнийг явуулаад яагаад хүнийг айлган сүрдүүлж байгаа юм. Энэ засаг огцрохоос ангид асуудал. Хуульзүйн сайд хууль дээдлэх ёстой биз дээ" хэмээн мэдэгдэл хийлээ.