ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Эмийн зохистой хэрэглээний өдөрлөг сургалт"-ыг амжилттай зохион байгууллаа

O.Admin
1 цагийн өмнө

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) жил бүрийн 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлдэг “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” аяны хүрээнд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг иргэдэд чиглэсэн мэдээлэл, зөвлөгөөний өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Мөн энэ үеэр Ерөнхий боловсролын сургууль (ЕБС) болон Сургуулийн өмнөх боловсролын (СӨБ) байгууллагын эмч, багш, ажилчдад “Эмийн зохистой хэрэглээ, хадгалалт” сэдэвт цахим сургалтыг зохион байгуулав.

Тус үйл ажиллагааны зорилго нь эмийн зохистой хэрэглээний талаарх олон нийтийн мэдлэг, зөв дадлыг нэмэгдүүлэх, эмийг зөвхөн эмчийн заавар, эм зүйчийн зөвлөгөөний дагуу зөв, аюулгүй хэрэглэхийн ач холбогдлыг таниулахад чиглэсэн юм.

ӨДӨРЛӨГ БОЛОН СУРГАЛТЫН ҮЕЭР ХҮРГЭСЭН ОНЦЛОХ ЗӨВЛӨМЖҮҮД:

Эм хэрэглэх 5 зөв зарчим

Нүд болон хамрын дусаалга, тос, цацлага, лаа, аэрозол, ингаляци зэрэг онцгой хэлбэрийн эмүүдийг хэрэглэх зөв аргачлал

Эмийг гэрээр зөв хадгалах стандарт

Эмийн тун, хэрэглэх давтамж, эмчилгээний хугацааг чанд мөрдөх

Эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэхэд чиглэсэн "Эмч – Эм зүйч – Үйлчлүүлэгч"-ийн хамтын оролцооны ач холбогдол

Тус арга хэмжээг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эм зүйн алба, Амбулаторийн эмийн сан болон Багшийн эрүүл мэндийг дэмжих төв хамтран зохион байгууллаа. Арга хэмжээний үр дүнд нийт 36 ЕБС, СӨБ-ын эмч, багш, ажилчдыг цахим сургалтад хамруулж, эмнэлгээр үйлчлүүлж буй 150 гаруй иргэнд эмийн зохистой хэрэглээний талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, мэдээлэл сурталчилгааны материал тарааж ажиллав.