ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шүүх хурлыг дахин хойшлуулав

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-21

Хүний гарт харамсалтайгаар амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурлыг дахин хойшлууллаа.

Тухайлбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт эхэлсэн боловч шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч нарийн мэргэжлийн шинжилгээ өгөх шаардлагатай болсон тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан аж.

 Шүүх бүрэлдэхүүн тус хүсэлтийг ханган шийдвэрлэж, шүүх хуралдааныг энэ сарын 23-ны 10:00 цагт дахин товлосон байна.