ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР
| Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ Наран ургах, шингэх: 07.27-18.39 |
|
| Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. |