ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баасан гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-03

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр ирэх баасан гарагт тохиож байгаа бөгөөд энэ өдөр бүх нийтээрээ амрах юм. Тэгвэл  уг баярын өдрийг тохиолдуулан тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. Өнгөрсөн жилийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 07, 08-ны өдөр нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсоноос 45 орчим хувь нь эмэгтэй жолооч нар байсан байна. Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, баярыг согтууруулах ундаанаас татгалзаж, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.