Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид Хан-Уул дүүргийн "Энхжин" хотхоны 101 тоот байранд гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү гүйцэтгэх ажиллагааг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбогдуулан хийсэн нь тодорхой болж байна.
Тодруулбал, тус хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдан авахдаа Монголбанкнаас зээл авч, төрөөс хууль бусаар мөнгө зээлж худалдан авсан гэгдэж буй Монголын зэс корпораци, тэдэнд санхүүжилт хийсэн Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг дөнгөж сая Эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж Хбаривчилсан байна.
Мөн “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг Эрүүгийн цагдаагийн газраас дуудаж, байцаалт авч эхэлсэн аж. Мөн Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг баривчиллаа гэсэн ч түүнийг оруулж байгаа нь харагдсангүй. Тэгвэл өчигдөр шөнө түүнийг гэрээс нь баривчлан, цагдан хорьжээ.