Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ыг шинэчлэн баталжээ. Уг журмаар үнэт цаасны компанид дампуурлын хэрэг үүссэн, татан буулгаж болзошгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд харилцагчийн эрх ашгийг хамгаалах харилцааг зохицуулдаг ажээ. Тус хуралдаанаар “МИК ОССК” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу 10 багцын нийт 88.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 886,639 ширхэг арилжаалагдаагүй баталгаат үнэт цаасыг бүртгэлээс хасахаар болжээ. “Райнос эссет менежмент монгол ҮЦК” ХК-ийн үүсгэн байгуулж буй хувийн хөрөнгө оруулалтын сангийн бичиг баримтыг бүртгэж, “Сикап ҮЦК” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулжээ..
Мөн. “Андын сор” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, “Эдванс кредит ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэн, “Эмдаблви кредит ББСБ” ХХК-ийнхыг хүчингүй болгов.