“Х-Түц” продакшны дэлгэцийн ээлжит бүтээл “Солиот эх” уран сайхны кино Монголын үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Тэгвэл энэхүү гайхалтай бүтээлийг Хятадын зах зээлд гаргаж, үзүүлэхээр болсон байна.
Тодруулбал, БНХАУ-ын Чиндао хотноо болсон кино наадамд “Х-Түц”-ийнхэн “Солиот эх” киногоороо амжилттай оролцсон байна. Улмаар Хятадын зах зээлд гарах санамж бичигт гарын үсэг зуржээ. Ийнхүү Монголын ээлжит нэгэн бүтээл Хятадын үзэгчдэд хүрэх нь.