Энэ сарын 13-ныг хүртэл музей үнэ төлбөргүй үйлчилж байна

O.Admin
2025-03-07

“Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ уламжлал ёсоор 2025 оны гуравдугаар сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей байнгын үзлэгийн танхимаараа иргэдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчилж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хүрээнд “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлэг зэрэг олон талт арга хэмжээг танхим болон цахимаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

 Түүнчлэн оюутан залуучуудын оролцоог түлхүү хангахыг зорьж, Монголын Оюутны Холбоотой хамтран их, дээд сургуулийн парламентын мэтгэлцээний клубүүдийн дунд “Монголчуудын түүх, соёлын өв, музей” сэдвийн хүрээнд уран илтгэлийн уралдаан, мэтгэлцээний тэмцээн зэргийг зохион байгуулна.

Та бүхнийг “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээнд идэвхтэй оролцож, их түүхийнхээ хуудсаар аялахыг урьж байна.