Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар Булганы 80 жилийн ойд хослон дууллаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-30

Нэг нь эхнэрийнхээ найзтай суусан, нөгөө нь найзынхаа нөхрийг булаасан гэх хэл амны бай болж, олны нүднээс дөлсөн дуучин хосууд болох Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар хамтдаа Булган аймгийн 80 жилийн ойн үйл ажиллагаанд оролцжээ.

Тэд хүрэн өнгийн хос дээлээр ижилсэж, урлагийн тоглолтод нь  анхны хамтын уран бүтээл болох “Хос ятга” дуугаараа ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн байна. Дуучин Б.Болд Булган аймгийн Хатгал сумын харьяат бөгөөд төрсөн нутгийнхаа ойн үйл ажиллагаанд гэр бүлийнхээ хүний хамт оролцсон нь энэ аж. Тэрбээр дуучин Б.Чулуунчимэгээс дуу шуугиантай салж, Х.Мөнгөнцэцэгтэй нийлснээс хойш анх удаагаа олон нийтийн өмнө гарсан нь энэ юм.