Энэ сарын 12-15-ны өдрүүдэд Индонези улсын нийслэл Жакарта хотод, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (WIPO)-аас зохион байгуулсан “Дэлхийн Оюуны Өмчийн Ази болон Латин Америкийн орнуудын бага хурал”-д Монголын театрын шилдэг төлөөллүүдийн нэг болох "Тамгагүй төр” буюу “Монгол Хаан” жүжиг Монголын Оюуны өмчийн газрын урилгаар оролцжээ.
Энэхүү олон улсын чуулганд Ази болон Латин Америкийн 16 орнуудын төлөөллүүд оролцсон бөгөөд кино, театр, хөгжим, тоглоом, ном, вебтүүн зэрэг олон төрлийн бүтээлчсалбарын уран бүтээлчид, хууль тогтоогчид, бодлогогаргагчид цуглан, оюуны өмчийг хэрхэн зөв зохистой ашиглаж, бүтээлч санааг эдийн засгийн эргэлтэд оруулан амжилттай бизнес болгох талаар хэлэлцжээ.
“Монгол Хаан” жүжгийн багийн хувьд оюуны өмчийг зөвхөн уламжлалт тайзны бүтээлээр хязгаарлалгүй, мерчиндайзинг, комик ном, баримтат кино, вебтүүн болонолон төрлийн бүтээлч бүтээгдэхүүн болгон хэрхэн өргөжүүлж буйгаа танилцуулж, жүжигт хэрхэн технологийн дэвшлийг ашиглаж буй талаараа Монгол Улсын Соёлын элч, уг жүжгийн продюсер, жүжигчин, мисс А.Баярцэцэг өөрсдийн туршлагыг хуваалцсан байна. Хурлын үеэр "Монгол хаан” жүжгийн туршлага нь зөвхөн Монголын тайзнаа бус, дэлхийн тавцанд ч амжилттай тавигдаж, оюуны өмчийг бүтээлч байдлаар ашиглаж буй үлгэр жишээ кейс хэмээн үнэлэгдэв.
Өдгөө Лондон болон Сингапур зэрэг дэлхийн алдарттайзнуудад амжилттай тоглогдож, 200,000 гаруй үзэгчдийн хүртээл болоод буй уг жүжиг нь Монголын соёлын өвийг орчин үеийн бүтээлч үйлдвэрлэлийн жишиг бүтээл болгон дэлхий дахинд түгээж буй төдийгүй, оюуны өмчийг зөв зохистой ашиглан тогтвортой хөгжлийн загвар болгож чадаж байгаагаараа онцлог юм.
“Монгол хаан” жүжгийн баг 10 дугаар сарын 10-26-ны өдрүүдэд Япон улсын Токио болон Нагоя хотуудад аялан тоглолтоо хийх бөгөөд энэ нь Монголын соёл, уран бүтээлийг Япон улсын үзэгчдэд хүргэж, хоёр орны соёлын харилцааг бэхжүүлэх чухал үйл явдал болох нь гарцаагүй.