Бодит амьдралаас сэдэвлэн бүтээгээгүй ч, хүний амьдралд байж болох нэгээхэн хэсгийг дүрсэлсэн “Ээж” олон ангит цувралыг Япон, Солонгос, Турк гэх мэт орны уран бүтээлчид дэлгэцнээ амилуулсан байдаг. Харин тэдгээрээс Турк цувралын гол дүрд тоглосон бяцхан охины авьяас чадвар манай кино сонирхогчдыг байлдан дагуулж байна гэхэд хэтийдсэн болохгүй биз ээ. Тиймээс тус киноны бяцхан Мелек гэж хэн болох талаарх сонирхолтой баримтыг уншигчиддаа хүргэе.
- Ухаалаг, хэрсүү бяцхан охины нэрийг Берен Гокюлдиз гэдэг.
- Тэрбээр эдүгээ есөн настай бөгөөд 2009 оны есдүгээр сарын 20-нд Туркийн Истанбул хотод мэндэлжээ.
- Берен 2015 онд анх кино уран бүтээлд ажиллажээ. Гэсэн ч, тэрбээр “Ээж” киноныхоо дүрээр олонд танигдсан байна.
- “Ээж” цуврал киноны Мелекийн дүрд тоглохын тулд бяцхан Берен 400 гаруй охидтой өрсөлдөж, гол дүрд тоглох эрхээ халаасалж байжээ.
- Тус цувралд долоон настай Мелекийн дүрийг бүтээхдээ Берен долоон настай сургуулийн сурагч байсан аж.
- Үүний дараа тэрбээр 2017 онд “Our story”, 2018 онд “Kizim” зэрэг бүтээлд тоглосон юм.
- Берен цахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгч. Гэхдээ эцэг эхийнхээ тусламжтайгаар өөрийн хуудаснуудаа хөтөлдөг байна.
- Түүний инстаграмм хуудас “Ээж” цувралд тоглосны дараа 320 мянга болон огцом нэмэгдэж байсан бол эдүгээ аль хэдийнэ 609 мянга болжээ.
- Бяцхан охин 2016 онд “Ээж” цувралд бүтээсэн дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртжээ. Нас нь хэдий балчир ч, түүний авьяас чадвар Туркийн кино урлагийн “Best child actor award” наадмын шилдгийн шагналыг түүнд авчирсан юм.
- Кинонд тоглохын зэрэгцээ тэрбээр өөрийн гэсэн телевизийн шоу нэвтрүүлэгтэй гэнэ.