Гавьяат Г.Ариунбаатар өмнөх амьдралдаа ч цэг тавьж чадахгүй явна

O.Admin
2019-06-06

Цагдаагийн “Сүлд” чуулгаас уран бүтээлчийн гараагаа эхэлж, өдгөө дэлхий дахинд танигдсан уран бүтээлч болсон МУГЖ, “Чингисийн одонт” дуучин Г.Ариунбаатарыг танихгүй хүн үгүй. Цээл тунгалаг хоолойтой энэ залууг бор дарсанд хөлчүүрхэж, алдаж явахад нь УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд зэмлэж, шүүмжилсээр урлагийн тайзнаас нь буулгачихгүй тогтоож үлдээсэн гэдэг.

Урлагийн тайзны хатуу шалгуурт тэнцэж үлдсэн түүний нэр дэлхий дахинд цуурайтаж эхлэхтэй зэрэгцэн гаргасан амжилттай сагаж, ихээхэн биеэ тоох болсон нь худлаа биш. Гавьяатын тухайд хувийн амьдралын тал дээр тун ч алдаж яваа хүн. Тэрбээр хүн зодож танхайрсан гэх хэргээр шүүх хурлаар орж байсан удаатай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  зарим хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцож тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан  түүх залуухан гавьяатын намтарт бий. Тэр ч бүү хэл олон сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогдохын хажуугаар  эхнэрээ зодож гэмтэл учруулах асуудал ч сонин биш болсон  байдаг.

Гэвч эхнэр нь ууч сэтгэл гарган түүнтэй эвлэрснээр эрхэм гавьяат ял авахгүй өнгөрч байв. Тухайн үедээ дуучин Д.Отгонжаргалтай янаг амрагийн харилцаатай гэдэг нь олонд ил болж, байсан удаа бий. Энэ бүхэнд дуунд хайртай монгол түмэн дуучин хүүгээ өмгөөлж, эр нэг алдаа л биз хэмээн хамгаалж явсан удаатай. Үр хүүхдээ өнчрүүлж, дуучин бүсгүйтэй амрагийн холбоо тогтоож явсан дуучин залуу гавьяат хожмоо жүжигчин Б.Баярмаатай дахин амьдрал эхлүүлж, өдгөө хоёр хүүхдийн аав, ээж болоод байгааг монголчууд мэднэ.

Энэ бүхэнд мөнөөх л эр нэг алдаа биз гэх уужим сэтгэлээр хандаж, дуулсан дуу бүрийг нь даган дуулж, дэлхийд нэрээ гаргахад нь бахархаж яваа хүн олон бий. Гэвч бүсгүй хүний нулимсаар энэ амжилт өөд зүтгэсэн гавьяатын тухай тун тааламжгүй мэдээлэл дуулдаж эхлэх болов. Учир нь эхнэр нь салах өргөдлөө өгөөд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ бол мэдээжийн асуудал. Ханиа гомдоож орхиод мандаж яваа эр хүнийг эргээд ирэх болов уу гэж горьдож суудаг эмэгтэй хүн гэж хаана ч байх билээ.

Тэр тусмаа зодуулж, дарамтлуулж байсан үйлдэл бүхнийг ч уучилж явсан ч урлагийн хүн гэдгээрээ түрий барьж, хоёр ч бүсгүйтэй амьдрал зохиогоод явсан хүнээс албан ёсоор салж, амьдралаа бодох нь мэдээжийн хэрэг. Гэтэл гэр бүл салгах шүүх хурал нь өнөөдрийг хүртэл ямар нэг шалтгаанаар хойшилж иржээ. Энэ бүхэн дандаа гавьяатын талаас шалтгаалдаг бөгөөд тоглолттой байна, гадаадад явна, хойшлуулшгүй ажил гарсан гэх мэтээр удаа дараа хойшлуулж яваа  гэж ойрынх нь хүмүүс ярьдаг  сурагтай. Тэгэхээр эрхэм гавьяат жүжигчин Б.Баярмаатай амьдралаа эхлүүлж дахин үрийн зулай үнэрлэсэн ч өмнөх амьдралдаа ч цэг тавиагүй явж байгаа гэсэн үг. Ард түмний итгэл, хайрыг ингэж даана гэж юу байх вэ. Хэчнээн бүсгүйчүүдийн амьдралаар тоглох гэсэн хүн бэ, гавьяат аа. Тэр өнгөн дээрээ тун ч ялдам төрхтэй нэгэн. Их л инээж, наргисан, сайхан алдар хүндтэй хүн. Гэвч хувийн амьдралынхаа тал дээр ямар ч зохион байгуулалтгүй, эмэгтэйчүүдэд ихэрхэж явдаг нь илрэх болов. Даанч харамсалтай байна. Таны сайхан зүс, сайхан амжилтын цаана ийм олон эмэгтэй гомдож, цөхөрч, яваа гэхээр хэлэх ч үг олдохгүй байна. Төрийн хайр хишиг, тэр ч байтугай “Чингисийн одон” гэх том шагналыг хүртсэн та өмнөх амьдралдаа цэг тавьж, ард чинь асаалттай танк мэт зүтгэж явсан нэгэн бүсгүйн амьдралыг тайван орхих чадвар байгаа гэдэгт эцсийн удаа найдъя.

http://www.shuukh.mn/eruuanhan/4729/view?fbclid=IwAR3gj8buRw0mdaex9VFTB2pmD8O3Kf6-sPF9soko-N8GA2iTbcEOpnSuTpA