“Хийморь” УСК олон улсын кино наадмын шилдэг бүтээлээр шалгарчээ

Б.ГАНЗОРИГ
2019-10-21

23 дахь удаагийн Сандиего интернэшнл филм фестиваль энэ сарын 15-20-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэж, МУСТА Г.Эрдэнэбилэгийн найруулсан “Хийморь” кино “The best feature film” буюу “шилдэг уран сайхны кино” –гоор шалгарчээ. Монгол морины хийморь, эр хүний сүр, сүлдтэй хэрхэн холбогддог болохыг харуулсан “Хийморь” уран сайхны киног “Three Flames Pictures” болон “Nomadia” уран бүтээлийн баг хамтран бүтээсэн байна. Тус кино нь мөн 92 дахь удаагийн Оскарын наадамд “Шилдэг олон улсын уран сайхны кино” төрөлд өрсөлдөж байна.