БНХАУ-ын Чиндао хотод энэ сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чуулга уулзалтын хүрээнд олон улсын анхдугаар наадам болжээ.
Тус наадамд 12 орны 55 кино, уран бүтээл нийтдээ зургаан номинацид нэр дэвшиж өрсөлдсөн байна. Харин Монгол Улсаа төлөөлж, “Солиот эх” кино өрсөлдсөнөөс, МУГЖ И.Одончимэг тус кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг авчээ.
Тус олон улсын кино наадам энэ жил анх удаагаа зохион байгуулагдсан нь энэ юм. Харин анхдугаар наадмын анхны шилдэг эмэгтэй жүжигчин нь манай улсаас тодорсон байна.