“Харри Поттер” цуврал киноны Хармони гэх охины дүрээр манай үзэгчдэд илүүтэй танигдсан Эмма Уатсон найз залуутай болжээ. Тэрбээр телевизийн олон ангит кино “Glee”-д дүр бүтээсэн жүжигчин Корд Оверстриттай үерхэж эхэлсэн байна.
Өнгөрөгч гуравдугаар сард тэд хамтдаа гар гараасаа хөтлөлцөн алхаж байхдаа папарацчдын дуранд өртөж харилцаа нь ил болж байсан. Гэвч, хосууд удалгүй салсан гэх мэдээлэл цацагдаж байв.
Тэгвэл саяхан Корд, Эмма нар Лос-Анжелест зугаалж байхдаа шар хэвлэлийнхний дуранд өртжээ. Тэд дэлгүүр, ресторан, кино театрт зэрэг бүхий л газарт хамтдаа явах болсон гэнэ.