"The Voice of Mongolia" шоу энэ бямба, ням гарагт үргэлжилнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-07

"The Voice of Mongolia" шоу энэ сарын 9,10-нд буюу Бямба, Ням гарагт шууд цацагдах ажээ.

Өнгөрсөн хоёр долоо хоногийн дугаарт The Knock Out шатанд Д.Уламбаяр болон Д.Отгонбаяр шүүгч, дасгалжуулагчийн хоёр, хоёр шилдэг оролцогчид үзэгчдийн болон шүүгчдийн саналаар шалгарсан. 

 

Тэгвэл энэ долоо хоногийн Бямба гарагт шүүгч Д.Болдын багийн шилдэг таван оролцогч Ө.Аззориг, Б.Анужин, Б.Алунгоо, Б.Ану, М.Батзориг нар дуулах бол ням гарагт С.Ононбат шүүгчийн шилдэг таван оролцогч болох О.Азбаяр, Э.Анударь, Б.Биндэръяа, М.Саранмарал, Д.Цолмон нар өрсөлдөх аж.

 

Тус шоуны энэ жилийн үндэсний ялагч нь "Renault Kaptur" автомашины эзэн болохоос гадна уран бүтээлийн гэрээ хийх юм байна.