Жүжигчин Б.Отгоо гурав дахь хүүхдээ өлгийдлөө

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-27

Бие жижигтэй ч, түүндээ баймгүй адтай, авьяастай гэгддэг хошин урлагийн залуу жүжигчин Б.Отгонтуяа өнөөдөр амаржиж, гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэжээ.

Ихэвчлэн дэггүй охин, сэргэлэн бүсгүйн дүр бүтээдэг тэрбээр “Шинэ үе” продакшнаар овоглодог.  Харин сүүлийн үед “Эмоци” прадакшны уран бүтээлд хамтарч тоглох болсон юм.

Тэгвэл ханьтайгаа оюутны байранд байхдаа танилцаж байсан гэгддэг бүсгүй өнөөдөр отгон охиноо өлгийдөн авсан байна. Тэрбээр энэ баярт мэдээгээ цахим хуудсаараа дамжуулан хуваалцаж, “Бурханаас ирсэн гурав дахь бэлгээ хүлээж авлаа” гэх тайлбартайгаар жирэмсэн үедээ авхуулж байсан гурван зургаа нийтэлсэн байв.