Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо. Тус төмөр замын суурь бүтэц Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян өртөөнөөс Ханги боомт хүртэл 226км үргэлжилж БНХАУ-ын Мандал боомттой холбогдоно.
Ханги боомт нээгдсэнээр төмөр замын өсөн нэмэгдэж буй ачаа эргэлтийн ~50% нэвтрэх боломж бүрдэнэ.
Мөн уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн өртөг тонн тутамд $4-8-р буурна.
Хамгийн чухал нь Монгол Улс экспортын шинэ гарцтай болно.