"Тамгагүй төр" жүжиг 4.2 тэрбум төгрөгийн орлого олжээ

O.Admin
2022-06-08

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол "Тамгагүй төр" жүжгийг “Херо энтертайнмент”-ийн ерөнхий найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан билээ. Тэгвэл уг жүжгийн хаалтын тоглолт өчигдөр болов.

Тус жүжиг УДЭТ-ын тайзнаа 70 удаа тоглож, 40 мянган хүн үзсэн болохыг уран бүтээлчид онцолжээ. Мөн энэ хугацаанд 4.2 тэрбум төгрөгийн орлого олж, драмын урлагт өндөр босго тавьсан байна.

Гэхдээ дээрх жүжиг түр завсарлаж байгаад ирэх долоодугаар сараас дахин тоглогдох аж.