Грэммийн шагналт дуучин, поп од эдүгээ 41 настай Бритни Спирс өөрийн инстаграмм хуудастаа хоёр гартаа хутга барин, дотуур хувцастайгаа бүжиглэж буй бичлэгээ нийтэлж, шүтэн бишрэгчдээ ангайлгажээ.
Түүнийг бүжиглэж байхад хажууд нь гурван тэжээвэр нохой байсан нь инстаграмм хэрэглэгчдийг айлгаж, дуучин бүсгүйн сэтгэцийн эрүүл мэндийн байдал хэвийн эсэхэд санаа зовоход хүргэсэн байна. Харин Бритни “Битгий санаа зов, тэр хутга жинхэнэ биш. Халловин удахгүй боллоо” гэх тайлбар хийв.
Дуучин Шакира энэ сарын 12-нд болсон MTV Video Music Awards наадамд хутгатай үзүүлбэр хийсэн бөгөөд Бритни түүний бүжгийг дууриан бичлэг хийсэн нь энэ аж.