Намрын дунд сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр буюу өнөөдөр дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын мөрөөдлийн хуримаа хийж, гал голомтоо бадрааж байна.
Их сургуулийн нэг анги байсан тэд өдгөө нэг өрх гэр бүтээж гурван хүүхдийн аав ээж болсон. Хамтын амьдралаа эхлүүлсэн цагаасаа олны анхаарлын төвд байж, хов живний бай болж ирсэн ч, тэд хоршин дуулж, ард түмэндээ шинэ уран бүтээлээ хүргэсээр ирсэн юм.