Нярайг сэгсчиж бүүвэйлснээс “Сэгсрэх хам шинж” үүсдэг

O.Admin
2023-11-17

Нярай хүүхдийг тайвшруулах гэж хүүхдийг сэгсчиж бүүвэйлдэг.

Үүний улмаас хүүхдэд “Сэгсрэх хамшинж” үүсдэг. Учир нь нярай, бага насны хүүхдийн тархи жижиг байдгаас гавлын ясыг бүрэн дүүргэдэггүй, тархины мэдрэлийн эсийн миелин бүрхүүл бүрэн гүйцэд хөгжөөгүй, нярайн толгой их их биенээсээ хүнд, хүзүүний булчин сул хөгжсөн зэрэг онцлогоос хамааран “Сэгсрэх хамшинж” элбэг тохиолддог байна. Үүний улмаас хүүхдийн тархинд цус харвах, тархи доргих, тархины ховдол тэлэгдэх, тархи хавагнах эмгэгүүд үүсдэг.

Энэ үед бөөлжих, хоолондоо дургүй болох, ухаан алдах, чихнээс цусархаг шингэн гарах, амьсгаадах, биеийн дулаан буурах, тайван бус болох, нойрмоглох, татах шинжүүд илэрнэ. Иймд дээрх шинжүүдээс аль нэг нь илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Mungkin gambar 4 orang dan teks yang menyatakan 'Shaken baby syndrome HRpaйH c3rcp3x xamwиHж Shaken Baby Syndrome (Abusive Head Trauma) Hyperextension S 1wal Hyperflexion andbrain caang Enlarged Normal Section matter Shearing orce Axonal matier Arons and1om GOOGS m3A33ллийr 63лTr3c3H: xyyxAийH m3Ap3лийH 3m4: A.Tyyл'

Эх сурвалж: Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Бяцхан тэмүүлэл" төв