Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжгийг Лондон хотын "Уэст Энд"-ийн Колизеум театрт найруулагч Б.Баатарын шинэчилсэн найруулгаар “Монгол Хаан” нэртэйгээр энэ сарын 17-ноос тоглож эхэлсэн билээ.
Хамгийн том буюу 2359 суудалтай танхимд болох уг тоглолтын бэлтгэлийг Монгол, Британий продюсерууд, маркетингийн баг, уран бүтээлчид гээд нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ханган ажилласан бөгөөд жүжиг ирэх сарын 2-ныг дуустал олны хүртээл болно.
Жүжиг тоглогдсон даруйд жүжгийн найруулга хийц, хэв маягийг олон улсын хэвлэлд янз бүрээр дүгнэн бичиж байгаа юм. Ингээд “Монгол хаан” жүжгийн фото агшинг уншигчиддаа сонирхуулъя.