Солонгосын кино од Пак Мин Ён тун удахгүй нээлтээ хийх шинэ бүтээлийнхээ дүрийг гаргахын тулд 37 кг хүртлээ туржээ.
Тэрбээр эдүгээ 37 настай бөгөөд биеийн жин нь энгийн үед 41 кг юм. Гэвч, жүжигчин бүсгүй ирэх оны нэгдүгээр сард нээлтээ хийх “Миний нөхөртэй гэрлээч” кинонд бүтээж буй дүрээ гаргахын тулд 37 кг болтлоо турсан байна.
“Миний нөхөртэй гэрлээч” кинонд Пак Мин Ён хорт хавдраар өвдсөн Кан Жин Вон хэмээн эмэгтэйн дүрийг бүтээх аж. “tvN”-ээс нийтлэсэн түүний хамгийн сүүлийн зурагт тэрбээр ноосон малгай өмсч, нүдний шил зүүсэн байх бөгөөд танигдахын аргагүй болтлоо турсан байв.