Дэлгэцийн донтолтоос болж хүүхдийн нойр муудаж, огцом ууртай болдог

O.Admin
2024-01-04

Дэлгэцийн донтолтоос болж хүүхдэд сэтгэл зүйн талаас гарах өөрчлөлтүүдийг мэдэх үү. 

-Огцом ууртай болох

-Мартамхай болох

-Нойрондоо муудах

-Анхаарал тогтворгүй болох

-Зүүдэндээ ярих, босож явах

-Сэтгэл санаагаар унах, дуугаа хураах зэргээр өөрчлөлт ордог байна.

Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцаж, тэдэнтэй чөлөөт цагаа хамт өнгөрүүлж, цаг гаргаарай. 

Хүүхдийнхээ зөв үйлдлийг үргэлж сайшааж, урамшуулж, сонирхлыг нь байнга дэмжиж, сонирхлоо хөгжүүлэх боломж бололцоогоор хангахыг хичээгээрэй. 

Хүүхдэд гэртээ тав тухтай байх боломж, бололцоо бүрдүүлэхийн зэрэгцээ хүүхдэдээ тавих анхаарал хяналтаа сайжруулан, багштай нь байнга холбоотой байхыг зөвлөж байна.