САЙН МЭДЭЭ: Олон улсын цасан баримлын уралдаанд монголчууд түрүүлжээ

O.Admin
2024-02-08

Японы Хоккайдо мужийн Саппоро хотноо 48 дахь удаа зохион байгуулсан олон улсын цасан баримлын уралдаанд Монгол Улсын баг "Нөмөр" бүтээлээрээ тэргүүн байр эзэлжээ.

Тус тэмцээнд хоёр дахь удаа оролцсон МУЭ-ийн гишүүн зураач Б.Содномдаржаа, Б.Ганбаатар, А.Батзориг нар "Нөмөр" бүтээлийг  хийжээ. 

Эрт дээр үеэс монголчууд үнэг арга ухаантай амьтан тул үр хүүхдийг минь хар муугаас хамгаална хэмээн итгэн, нялх хүүхдийнхээ өлгийд эсгийгээр үнэг хайчлан зүүж зүүд нойрыг нь мануулсаар ирсэн. “Нөмөр” цасан баримлаар өвлийн тэсгэм хүйтэн, цасан шуурганаас балчир хүүг өөрийн биеэрээ уул мэт өмгөөлөн нөмөрлөж, гэр мэт дулаацуулан тухлуулж, ээж мэт энэрэн хайрлаж буй үнэгийг дүрсэлжээ.

Энэ тэмцээнд Монгол, Солонгос, АНУ, Индонез, Сингапур, Тайланд, зэрэг 9 орны уран бүтээлчид оролцсон байна.