Артист Morningstar хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял авлаа

O.Admin
2024-03-04

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс артист Morningstar буюу Б.Аззаяад нэг жилийн хорих ял оноожээ. 

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2022 оны есдүгээр сарын 3-ны өдөр хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй бүлэг этгээдийг саатуулж байсан.

Тэдгээр иргэдийн дунд артист Morningstar буюу Б.Аззаяа байсан бөгөөд тэднийг хар тамхи, мансууруулах бодисын төрөл, сэтгэцэд нөлөөт ургамал хэрэглэсэн гэх үндэслэлээр шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.